Д.Трамп Жо Байденыг хүлээн зөвшөөрч, амжилт хүсэв

Д.Трамп Жо Байденыг хүлээн зөвшөөрч, амжилт хүсэв

АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч Дональд Трамп Жозеф Байдены засаг захиргааг хүлээн зөвшөөрч, түүнд амжилт хүсэж үг хэллээ. Тэрээр  "Бид энэ долоо хоногт шинэ засаг захиргааныхаа тангаргийг өргүүлэх гэж байна. Америк орныг аюулгүй байлгаж, хөгжин цэцэглүүлэхэд нь түүнд амжилтад хүсэж байна” гэжээ.

Түүнчлэн БНХАУ-ыг сөрөн зогсож, бүсад улс орнуудыг ч тэдний эсрэг хөдөлгөж чадсан гэдгээ онцолж “Бид дэлхийн түүхэн дэх хамгийн агуу эдийн засгийг байгуулсан. Дэлхий дахин биднийг дахин хүндэтгэж байна. Энэ хүндэтгэлийг битгий алдаарай" гэжээ.

Үгийнхээ төгсгөлд тэрээр Ерөнхийлөгч байх хугацаанд нь дэмжиж тусалж байсанд гэр бүлийнхэндээ болон Дэд ерөнхийлөгч Майк Пенс, түүний гэргий Карен, Цагаан ордны ажилтнууд, захиргаанд талархал илэрхийлсэн байна.

Мөн АНУ-ын оролцсон ямар ч шинэ дайн эхлүүлээгүйдээ бахархаж байгаагаа мэдэгдсэн байна. Энэ тухай тэрээр "Сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд шинэ дайн эхлүүлээгүй анхны Ерөнхийлөгч болсноороо би бахархаж байна. Бидний зоригтой дипломат ажиллагааны үр дүнд Ойрхи Дорнодод энх тайван тогтоох хэд хэдэн түүхэн гэрээг байгууллаа. Ойрхи Дорнод шинэ эрин эхлэх гэж буй үед бид цэргүүдээ гэрт нь авчирч байна" гэжээ.

Өнөөдөр буюу 1-р сарын 20-ны өдөр АНУ-ын Вашингтон ДС хотод Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол орон нутгийн цагаар 12.00 цагт (УБ цагаар 20-ны өдрийн үдэш 00:00 цагийн орчим) эхлэх юм.

Эх сурвалж: BBC