"Өргөө амаржих газар төрсөн эхийн гэр бүлийн зургаан хүнээс коронавирус илэрсэн"

"Өргөө амаржих газар төрсөн эхийн гэр бүлийн зургаан хүнээс коронавирус илэрсэн"

ЭМЯ-ны өнөөдрийн мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа Өргөө амаржих газар төрсөн эхийн талаар мэдээлэл өглөө.

Тэрээр “Тус эх нэгдүгээр сарын 14-ны өдөр Өргөө амаржих газарт очсон. Тухайн үед ямар ч шинж тэмдэг илрээгүй, мөн хавьтал болсноо мэдээгүй байсан. Үүний дараа буюу өнгөрсөн хагас сайн өдөр /2021.01.16/ тус эмэгтэйн амьдардаг байранд коронавирусийн халдвар гарсан учраас бид мэдээлж, Өргөө амаржих газарт тусгаарласан. Тус эмэгтэйд одоо ч халдварын шинж тэмдэг илрээгүй байна. Мөн гэр бүлийнх нь зургаан хүнээс коронавирус илэрсэн. Төрөх эмнэлгээс 357 хүнд PCR шинжилгээ хийхэд урьдчилсан байдлаар коронавирус илрээгүй. Журмын дагуу хоёр, гурав дахь шинжилгээ авна. Бид нэгдүгээр сарын 14-өөс хойш эмнэлэгт хэвтсэн, эмнэлгээс гарсан ээжүүдийг олж, тогтоон үргэлжлүүлсэн том тандалт хийгдэж байна” гэв.