ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүүд цалин бууруулах сахилгын шийтгэл ногдуулахаар болжээ

ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүүд цалин бууруулах сахилгын шийтгэл ногдуулахаар болжээ

Өргөө амаржих амаржих газарт өчигдөр /2021.01.19/ өглөөний 07:00 цагт амаржсан эмэгтэйгээс коронавирусийн халдвар илэрсэн тул, өчигдөр орой түүнийг дөнгөж төрсөн нярайн хамт тээвэрлэн ХӨСҮТ-д тусгаарласан байдаг.  Харин энэ үеэр зарим эрүүл мэндийн ажилчид хүний эрхийн мэдрэмжгүй үйлдэл гаргасан нь олон нийтээс багагүй шүүмжлэл төрүүлээд байна.

Уг үйл явдалтай холбогдуулж, Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатар уучлалт гуйсан. Харин өнгөрөгч шөнө Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан эмнэлгийн удирдлагуудтай цахимаар хуралдаж “амаржсан эмэгтэйг зөөвөрлөхөд хариуцлага алдсан Өргөө амаржих газрын удирдлагуудад хариуцлага тооцохыг Нийслэлийн эрүүл мэндийн төв”-д даалгасан юм. Мөн энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүд цалин бууруулах сахилгын арга хэмжээг авахаар болжээ.