ЭМЯ: Өргөө амаржих болон НЭМТ-ийн удирдлагуудад хариуцлага тооцуулна

ЭМЯ: Өргөө амаржих болон НЭМТ-ийн удирдлагуудад хариуцлага тооцуулна

ЭМЯ-ны 11.00 цагийн хэвлэлийн хурлын үеэр тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал мэдээлэл хийлээ.

Тэрээр, “Коронавирусийн халдвар дотоодод гарсантай холбоотойгоор ЭМЯ-ны сайдын тушаалаар 12 дугаар сарын 25-ны өдөр бүх эрүүл мэндийн байгууллагуудыг халдвар хамгаалалгүйжүүлэлтийн дэглэмийг хэрхэн яаж хийх, өвчтөнийг эмнэлэг хооронд яаж шилжүүлэх талаар дүрэм журмыг шинэчилж хүргүүлсэн.

Гэсэн хэдий ч тусламж үйлчилгээ үзүүлэх явцад хувь хүний хариуцлагагүй, сэтгэлгүй байдлаас үүдсэн алдаа дутагдал гарч байна.

Өчигдөр /2021.12.05/ Нийслэлийн Нэгдүгээр төрөх эмнэлэгт төрсөн эхийг халдвартай гэдгийг тодорхойлж, тусгаарлах өрөөнд оруулж,  дулаан хувцсыг нь өмсүүлж нэг эмнэлгээс нөгөө эмнэлэгт хүргэх Эрүүл мэндийн сайдын дүрэм журмыг мөрдөхгүйгээр төрсөн эхэд гадуур хувцас өмсгөхгүйгээр, хүүхдийг нимгэн өлгийтэйгээр зөөвөрлөсөн асуудал гарлаа. Энэ эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд, эмнэлэгт ажиллаж буй хүмүүс дүрэм журмыг зөрчиж ажилласан. Нэгдүгээр төрөх тусгаарлах өрөөтэй.

Халдвар гарсан тохиолдолд тусгаарлах өрөө бүх эмнэлэгт байдаг. Гэтэл өвчтөнийг шилжүүлж буй эмнэлэгт, мөн хүлээн авч буй эмнэлэг маш хариуцлагагүй хандсан байна. ЭМЯ-ны зүгээс гэр бүлээс нь уучлалт гуйж байна. Дүрэм журмыг хэрэгжилтийн шатанд мөрдөөгүй учир бид хариуцлага тооцно. Нэгдүгээр төрөх эмнэлэг засаг захиргааны хувьд нийслэлийн харьяалагддаг байгууллага. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид ЭМЯ-ны сайдаас Нийслэлийн эрүүл мэндийн газрын удирдлага болоод Өргөө амаржих газрын хариуцлага алдсан хүмүүст арга хэмжээ авах тоот явуулсан” гэв. 




Өнөөдөр хонь өдөр

1 цагийн өмнө