Баянгол дүүргийн 19-р байрны нэг орцны ЗУРГААН айлаас халдвар илрээд байна

Баянгол дүүргийн 19-р байрны нэг орцны ЗУРГААН айлаас халдвар илрээд байна

Өнөөдөр ЭМЯ-ны 11:00 цагийн мэдээллийн үеэр өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийт 32 тохиолдол шинээр бүртгэгдсэн талаар мэдээлсэн.

Тодруулбал, БГД-ийн 12 дугаар хорооны 19 дүгээр байрны нэг орцны зургаан айлын хүмүүс коронавирусийн халдварт өртсөн бөгөөд тухайн орцонд батлагдсан хоёр тохиолдол бүртгэгдсэн учраас НЭМГ-аас тандалтын шинжилгээ хийхэд 13 хүнээс халдвар илэрчээ. Орцонд нь халдвар илэрсэнтэй холбоотойгоор одоогоор оршин суугчдын ажилладаг газруудад тандалт хийж байгаа. 13 хүний дотор ЭХЭМҮТ-ийн яаралтай тусламжийн тасгийн эмч байсан учраас тус төв дээр халдварын голомтын хариу арга хэмжээг авч ажиллажээ. Өчигдөр ЭХЭМҮТ-ийн ажилчид, үйлчлүүлэгчид гээд нийт 900 гаруй хүнийг шинжилгээнд хамруулсан бөгөөд одоогоор 600 гаруй хүний шинжилгээний хариу сөрөг гараад байна. Шинжилгээ судалгаа үргэлжлэн хийгдэж байгаа аж.

Баянгол дүүргийн явуулын баг 19-р байрны гурван орц, ойролцоох 7-3 байрны оршин суугчид, мөн хорооны ажилчид СӨХ, конторын ажилчид зэрэг нийт 450 иргэнийг тандалт, илрүүлгийн шинжилгээнд хамруулж дууссан ба байрнуудын гадна, дотно орчинд зориулалтын ариутгалын бодис ашиглаж ариутгал халдваргүйтгэлийг хийж гүйцэтгэж байна.




“BONUS BOOST” BSB-д

3 цагийн өмнө