LIVE: Нялх биетэй эмэгтэйд "хүнлэг бус хандсан" гэж иргэд Төв талбайд эсэргүүцэл илэрхийлж байна

2021-01-20 13:34

LIVE: Иргэн Б.Идэр-од, Ч.Ганжавхлан, Б.Батзаяа нар ТӨВ талбайд ирж, үзэл бодлоо илэрхийлэв

"Өргөө" амаржих газарт өчигдөр /2021.01.19/ өглөөний 07:00 цагт амаржсан эмэгтэйгээс коронавирусийн халдвар илэрсэн тул, өчигдөр орой түүнийг дөнгөж төрсөн нярайн хамт тээвэрлэн ХӨСҮТ-д тусгаарласан байдаг. Харин энэ үеэр зарим эрүүл мэндийн ажилчид хүний эрхийн мэдрэмжгүй үйлдэл гаргасан нь олон нийтээс багагүй шүүмжлэл төрүүлээд байгаа юм. Үүнтэй холбогдуулан иргэд төв талбай дээр ирж, хүн хоорондын зайгаа баримтлан тайван замаар жагсаж буй юм. Мөн энэ үеэр эсэргүүцлээ илэрхийлэхээр Б.Идэр-од, Ч.Ганжавхлан, Б.Батзаяа нар иржээ.

 

2021-01-20 12:47

LIVE: Нялх биетэй эмэгтэйд "хүнлэг бус хандсан" гэж иргэд Төв талбайд эсэргүүцэл илэрхийлж байна

Өргөө амаржих амаржих газарт өчигдөр /2021.01.19/ өглөөний 07:00 цагт амаржсан эмэгтэйгээс коронавирусийн халдвар илэрсэн тул, өчигдөр орой түүнийг дөнгөж төрсөн нярайн хамт тээвэрлэн ХӨСҮТ-д тусгаарласан байдаг. Харин энэ үеэр зарим эрүүл мэндийн ажилчид хүний эрхийн мэдрэмжгүй үйлдэл гаргасан нь олон нийтээс багагүй шүүмжлэл төрүүлээд байгаа юм.

Үүнтэй холбогдуулан зарим иргэд өнөөдөр Сүхбаатарын талбайд эсэргүүцэл илэрхийлж байна. Коронаирусийнх халдварын улмаас иргэд төв талбайд хүн хоорондын зайгаа барьж, тайван замаар үзэл бодлоо илэрхийлж байгаа юм. Харин цагдаагийн алба хаагчид иргэдийг тарахыг шаардаж байгаа бөгөөд иргэд болон цагдаа нарын дунд үл ойлголцол үүсэж болзошгүй байна.

2021-01-20 08:16

ВИДЕО: Нялх биетэй эмэгтэйд хүнлэг бус хандсан Өргөө амаржих газрын удирдлагуудад хариуцлага тооцно

Өргөө амаржих амаржих газарт өчигдөр /2021.01.19/ өглөөний 07 цагт амаржсан эмэгтэйгээс коронавирусийн халдвар илэрсэн тул, өчигдөр орой түүнийг дөнгөж төрсөн нярайн хамт тээвэрлэн ХӨСҮТ-д тусгаарласан байдаг. Тухайн эмэгтэйн нөхөр нь халдвартай хүний хавьтал байсан тул тусгаарлалтад байжээ. 

Харин тус эмэгтэйг Өргөө амаржих амаржих газраас ХӨСҮТ рүү авч явахдаа ямар нэгэн хамгаалалтын хувцасгүй, амыг нь “дэр” бололтой зүйлээр даруулж, нимгэн хувцас, гуталгүй, мөн дөнгөж төрсөн нярайг даавуунд ороосон байдалтай түргэний автомашинд суулгасан нь иргэдийн зүгээс шүүмжлэлд өртөж, төрийн алба хаагчдыг “хүнлэг” байхыг шаардаж байгаа юм.

Энэхүү үйл явдалтай холбогдуулж, Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатар уучлалт гуйсан. Харин өнгөрөгч шөнө Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан эмнэлгийн удирдлагуудтай цахимаар хуралдаж “эмэгтэй зөөвөрлөхөд хариуцлага алдсан Өргөө амаржих газрын удирдлагуудад хариуцлага тооцохыг Нийслэлийн эрүүл мэндийн төв”-д даалгажээ. Учир нь Өргөө амаржих газар нь НЭМТ-д харьяалагддаг байна. Мөн цахим хурлын үеэр “эмэгтэйг зөөвөрлөхөд хариуцлага алдсан” гэдгээ Өргөө амаржих газрын удирдлагууд хүлээн зөвшөөрсөн байна.