Дэд хурандаа Д.Бямба-Очир: Хөл нь ХУГАРСАН цэрэг ЯСНЫ СИЙРЭГЖИЛТТЭЙ гэж оношлогдсон

Дэд хурандаа Д.Бямба-Очир: Хөл нь ХУГАРСАН цэрэг ЯСНЫ СИЙРЭГЖИЛТТЭЙ гэж оношлогдсон

Зэвсэгт хүчний 123 дугаар ангид энэ оны нэгдүгээр ээлжээр цэргийн албанд татагдан очсон байлдагч алба хааж байхдаа тавдугаар сарын 12-ны өдөр хөлийн дунд чөмөгний ясаа хугалсан байна.

Тодруулбал, байлдагчийг Нямжавын Тэмүүжин гэдэг бөгөөд Нийслэлийн ХУД-ээс Ховд аймаг дахь Байлдааны гавьяаны улаан тугийн одонт 123 дугаар ангид алба хаахаар очсон юм байна. Н.Тэмүүжин өнгөрсөн Ням гарагийн өглөө цэргийн сургуулилтын үеэр унаснаас үүдэн хөлийн дунд чөмөгний яс хугарсан байна. Түүнийг ангийн зүгээс яаралтай арга хэмжээ авч нийслэл хотод авчирч хагалгаанд оруулжээ. Одоогоор цэргийн биеийн эрүүл мэнд сайн байгаа аж. Харин нийслэлийн Хан-Уул дүүрэгт амьдардаг байлдагчийн аав, ээж хүүгээ бэртсэнийг сонсоод орон нутгийн зорчих тээврийн унаагаар Ховд хотыг зорьсон байна. Тэднийг цэргийн ангид очиход хүү нь онгоцоор нийслэл рүү явсан учир зөрсөн аж. Бид Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн захирагч дэд хурандаа Д.Бямба-Очироос тодрууллаа.

-Танай ангийн байлдагчийн хөл хугарч улмаар хагалгаанд ороод байна. Та энэ талаар тодорхой мэдээлэл өгөөч?

-2019 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагаар очсон Н.Тэмүүжин энэ сарын 12-ны Ням гарагийн 09:15-09:45 цагийн орчим цэргийн анхан шатны сургалтын үеэр бүдэрч унасны улмаас баруун хөлийн дунд чөмөг нь хугарсан. 

-Тухайн өдөр цаг агаар хэр байсан. Юунаас болсон юм бол, хальтирч унасан юмуу?

-Их сайхан цаг агаартай өдөр байсан. Эхний цэргүүд гүйж ирээд зогсчихсон байх үед байлдагч гүйж ирээд унасан байгаа юм. Сургалт зарчмын дагуу явагдаж холбогдох хариуцлагатай алба ажилтнууд хариуцан явуулж байсан. 11:20 минут цагийн орчим Ховд аймгийн баруун бүсийн эмнэлэгт очсон. Тэндээ оношлуулаад цаг алдалгүй онгоцоор нийслэлд ирж хагалгаанд орлоо.

-Гэр бүлийнхэнтэй нь уулзав уу?

-Байлдагчийн хөл хугарсан даруйд гэр бүлтэй нь холбогдож мэдээлсэн. Гэр бүлийнхэн нь мэдээг сонссон даруйдаа Ховд аймгийг зорьж очсон ч хүү нь нийслэл рүү ниссэн учраас зөрчихсөн. Манай ангийн зүгээс аав ээжийг нь угтаж аваад нэг хоног амраагаад өнөөдөр /5 сарын 15/ Улаанбаатар хот руу эргээд суулаа.

-Та ангийн захирагчийн хувьд анхнаас нь хамт явж байгаа юм байна. Эмч нарын зүгээс ямар дүгнэлттэй байна?

-Цаашид бол санаа зовох зүйлгүй гэсэн. Байлдагч маань цэргийн албаа үргэлжлүүлэн хаана. Эмчийн зүгээс ясны сийрэгжилт нэлээн явагдаж байгаа хүүхэд байна гэж хэлж байна лээ.  Бас байлдагч маань өөрөө Кока Кола ундаанд их дуртай, оройдоо нэг сав кола уухгүй бол унтаж чаддаггүй гэж ярьсан талаар сонслоо. Тэгэхээр энэ ундаа хүүхэд залуусыг ясны сийрэгжилт гэж өвчтэй болгодог юм шиг санагдлаа. 

-Танай ангид өмнө нь ийм тохиолдол гарч байв уу?

-Үгүй ээ.

Байлдагчийн ар гэрийнхэнтэй өнөөдөр цэргийн ангийн удирдлагууд уулзах юм байна. Ямартай ч гэмтсэн цэргийн биеийн байдал сайн байгаа бөгөөд албаа үргэлжлүүлэн хаах юм байна. Түүнчлэн Зэвсэгт Хүчний Жанжин Штафаас дараах мэдэгдлийг хийлээ.