Д.Эрдэнэбат, Б.Болор нарыг “Нэн даруй суллах захирамж” гарч өчигдөр орой тэднийг суллажээ

Д.Эрдэнэбат, Б.Болор нарыг “Нэн даруй суллах захирамж” гарч өчигдөр орой тэднийг суллажээ

УИХ-ын гишүүн, Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд асан Д.Эрдэнэбат, Сангийн сайд асан Б.Болор нарт холбогдох хэргийн Давж заалдах шатны шүүх хурал өчигдөр болж, тэднийг хорих ялыг, торгох ял болгон өөрчилсөн билээ. 

Ингээд Давж заалдах шатны шүүхийн шийдвэр гарсны дараа “Д.Эрдэнэбат, Б.Болор нарыг нэн даруй суллах” тухай шүүгчийн захирамж гарч, улмаар Д.Эрдэнэбатыг хорих 409 дүгээр анги, Б.Болорыг 461 дүгээр ангиас сулласан байна. 

Тодруулбал, анхан шатны шүүхээс Аж үйлдвэрийн сайд асан Д.Эрдэнэбат, Сангийн сайд асан Б.Болор нарт 3,6-4 жилийн хорих ял оноосон. Учир нь Сангийн сайд асан Б.Болор нь “33.4 км төмөр зам”-ын санхүүжилтийг шийдвэрлэхдээ уг бүтээн байгуулалтын ажлын анхан шатны баримт буюу E-баримтыг шалгаагүй гэсэн үндэслэлээр буруутгагдсан байдаг. Харин шүүхээс Б.Болор нь уг төмөр замын санхүүжилтээс хувьдаа мөнгө завшсан үйлдэл байхгүй гэж дүгнэсэн байгаа юм. Ингээд шүүхээс Б.Болорыг “Засгийн газрын 364 дүгээр тогтоол гаргахад хамтран оролцсон талаар буруутгаагүй ба харин Засгийн газрын тогтоол болон Аж үйлдвэрийн сайдаас ирүүлсэн албан бичгүүдийг үндэслэж шийдвэр гаргасан үйлдэлд нь холбогдуулан яллах дүгнэлт” үйлдсэн байдаг билээ.