ЭМЯ: Орцны хавьтал болон "Монос" эмийн сантай холбоотой 15 хүн, ХӨСҮТ-ийн нэг  ажилтнаас халдвар илэрлээ

ЭМЯ: Орцны хавьтал болон "Монос" эмийн сантай холбоотой 15 хүн, ХӨСҮТ-ийн нэг ажилтнаас халдвар илэрлээ

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна. Мэдээллийн эхэнд ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа сүүлийн 24 цагт хийгдсэн шинжилгээний хариуг танилцууллаа.

Тэрээр “2021 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр  12,940 хүнд шинжилгээ хийхэд  16 хүнээс коронавирус илэрлээ. Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд тусгаарлалтад байсан байна. Тодруулбал, БГД-ийн 12 дугаар хорооны 19 дүгээр байранд оршин суудаг 9 хүн,  мөн "Монос" эмийн санд засвар хийж байгаад халдвартай нь батлагдсан хүмүүсийн гэр бүлийн хавьтал 2 хүн болон бусад ойрын хавьтлуудаас халдвар илэрлээ. Дээр нь ХӨСҮТ-ийн нэг ажилтны шинжилгээнд коронавирус илэрсэн байна.

Одоогоор нийслэлийн хэмжээнд идэвхтэй хоёр голомт байна. Тодруулбал, "Монос" эмийн сантай холбоотой халдварын голомтоос нийт 40 хүн өвчлөөд байгаа бол ТҮК-тай холбоотой 17 хүн халдвар аваад байгаа юм. Тиймээс иргэд халдвар хамгааллын дэглэмээ маш сайн баримталж, анхаарал болгоомжтой байхыг хүсэж байна. 

Ингээд Монгол Улсын хэмжээнд коронавируст халдварын нийт батлагдсан тохиолдол 1,584 боллоо. Үүнээс өнөөдрийн байдлаар 1046 хүн эдгэрээд байгаа бол 523 хүн эмчлэгдэж байна” хэмээн мэдээллээ.




Өнөөдөр хонь өдөр

1 цагийн өмнө