"Үнэн ба Зөв" намын дарга А.Отгонбаатар УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн зөвлөхөөр томилогджээ

"Үнэн ба Зөв" намын дарга А.Отгонбаатар УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн зөвлөхөөр томилогджээ

"Үнэн ба Зөв" намын дарга А.Отгонбаатарыг УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн зөвлөхөөр энэ сарын 19-ны өдөр /2020.01.09/ томилсон байна. Тэрбээр 2017 оноос хойш "Үнэн ба Зөв" намын даргаар ажиллаж байгаа ажээ. Харин Ш.Адьшаа нь 2020 оны УИХ-ын сонгуульд Ховд аймагт АН-аас нэр дэвшин өрсөлдөж, ялалт байгуулсан нэгэн билээ. 

Сонирхуулахад, Өчигдөр буюу энэ сарын 19-ны өдөр "Өргөө" амаржих газарт амаржсан эхийг ХӨСҮТ-рүү шилжүүлэхдээ хүнлэг бус үйлдэл гаргасанд дургүйцсэн иргэд холбогдох албан тушаалтан, ажилтнуудыг хариуцлага хүлээхийг шаардаж өчигдөр /2020.1.20/ Төв талбайд тайван жагссан. Тус жагсаалыг УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн зөвлөх А.Отгонбаатар эхлүүлж халад, тавчиктай Төв талбайд анх зогсож эсэргүүцлээ илэрхийлсэн билээ.