СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хуурамч зар тавин, охид бүсгүйчүүдийн нүцгэн, зураг бичлэгийг авдаг байжээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хуурамч зар тавин, охид бүсгүйчүүдийн нүцгэн, зураг бичлэгийг авдаг байжээ

Цахим орчинд хуурамч зар тавьж, түүний дагуу холбогдсон охид, эмэгтэйчүүдийн нүцгэн зургийг авдаг гэмт этгээдийг цагдаагийн байгууллагын алба хаагчид илрүүлжээ. Тэрээр фэйсбүүк дээр янз бүрийн хуурамч хаяг нээн “барьцаагүй зээл олгоно” гэх зар тавьж, уг зарынх нь дагуу холбогдсон охид эмэгтэйчүүдээс зээлийн барьцаанд нүцгэн зураг, бичлэгээ өг хэмээн шаарддаг байсан бөгөөд эмэгтэйчүүдийн зураг, бичлэгийг авмагцаа түүгээр нь барьцаалж дарамталдаг, эрхшээлдээ оруулдаг зүй бус үйлдлийг олж илрүүлсэн байна.

Уг хэргийн дагуу цагдаагийн алба хаагчид шалгалтын ажиллагаа явуулахад Говь-Алтай аймгийн харьяат 30 настай Б гэгч байсан нь тогтоогджээ. Тэрбээр 2020 оны зургадугаар сараас эхлэн уг гэмт хэргээ үйлдэж эхэлсэн бөгөөд хохирогч эмэгтэйчүүдийн зургийг цахим орчинд бусдад багахан төлбөртэйгээр худалдан борлуулдаг, солилцдог байснаа хүлээжээ.

Тиймээс дээрх этгээдэд Эрүүгийн хуульд заасны дагуу бусдыг заналхийлсэн, бага насны хүүхдийг садар самуунд уруу татсан гэх зүйлчлэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Иймд иргэд та бүхэн цахим орчин тавигдсан “барьцаагүй зээл олгоно” гэсэн худал мэдээлэлд итгэн хохирогч болохгүй байхыг сэрэмжлүүлж байна.