ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүүг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг сая Эрүүл мэндийн яамнаас гаргажээ.

Энэ сарын 19-ний орой "Өргөө" амаржих газарт төрсөн эхийг орой нь ХӨСҮТ рүү шилжүүлэхдээ хүнлэг бус загнасан, өвчтөн тээвэрлэх журмыг зөрчсөн, ажилдаа хариуцлагагүй хандсан гэх үндэслэлээр түүнийг ийнхүү ажлаас нь чөлөөлсөн байна. 

Уг асуудалтай холбоотойгоор өчигдөр Нийслэлийн эрүүл мэндийн газар /НЭМГ/-ын дарга Л.Төмөрбаатарыг чөлөөлж, УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар, ЭМ-ийн сайд Т.Мөнхсайхан нар огцрох өргөдлөө өгөөд байна. 

Харин "Өргөө" амаржих газрын дарга Г.Баясгаланг одоогоор чөлөөлөөгүй бөгөөд түүнийг чөлөөлөх эрх бүхий сүбьект буюу НЭМГ-ын Л.Төмөрбаатар нь ажлаа өгсөн юм. Г.Баясгалангийн хувьд ч мөн ажлаа өгөхгүй гэж мэдэгдсэн гэх яриа байгаа юм.