Э.Магнайбаярыг “Баянгол-хүүхдийн зуслан"-ын даргын албан тушаалаас нэн даруй чөлөөлөхийг шаарджээ

Э.Магнайбаярыг “Баянгол-хүүхдийн зуслан"-ын даргын албан тушаалаас нэн даруй чөлөөлөхийг шаарджээ

МАН-ын гишүүн Э.Магнайбаяр саяхан “Баянгол-хүүхдийн зуслан” ОНӨТҮГ-ын даргаар томилогдсон талаар бид мэдээлж байсан билээ. Тэгвэл түүнийг үүрэгт ажлаас нь нэн даруй чөлөөлөхийг Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид шаардаж, тус дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабазарт албан бичиг явуулжээ.

Уг шаардах бичигт өгүүлснээр “Э.Магнайбаяр нь Баянгол дүүргийн 2020 оны дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд Ардчилсан намтай хамтран оролцсон МАХН-аас Баянгол дүүргийн 23 дугаар хороонд нэр дэвшин сонгогдсон боловч...МАН-д элссэн. Энэхүү үйлдэл нь МАХН-аас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр, зорилгыг дэмжиж сонгогдсон иргэдийн итгэлийг эвдсэн, сонгогчдыг залилан мэхэлсэн ёс зүйгүй жигшүүрт үйлдэл юм...Иймд хууль бус шийдвэрээ залруулж, Э.Магнайбаярыг “Баянгол хүүхдийн зуслан” ОНӨТҮГ-ын үүрэгт ажлаас нь нэн даруй чөлөөлөхийг шаардаж байна” гэжээ.