iSEE.MN: Иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажилласан Цагдаагийн алба хаагчдад талархал илэрхийлье

iSEE.MN: Иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажилласан Цагдаагийн алба хаагчдад талархал илэрхийлье

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16 –д “итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй. Жагсаал, цуглаан хийх журмыг хуулиар тогтооно” гэж заасан байдаг. 

Харин өчигдөр /2021.01.20/ болж өндөрлөсөн зарим иргэдийн үзэл бодлоо илэрхийлж, эвлэлдэн нэгдсэн тайван жагсаал, цуглааны үеэр “Нийгмийн эмх замбараагүй байдал үүсэхээс сэргийлж, иргэдийн аюулгүй байдал”-ыг мэргэжлийн өндөр түвшинд, сайтар бэлтгэгдсэн зохион байгуулалтын дор Цагдаагийн алба хаагчид ханган, ажиллаж байгаа нь үйл явдлын халуун цэг дээрээс мэдээлэл бэлтгэн, ажилласан манай сэтгүүлчид болон редакцад мэдрэгдэж байв. 

Иймд “Иргэдийн аюулгүй байдал”-ыг маш сайн хангаж ажилласан Цагдаа болон бусад хууль сахиулах байгууллагын алба хаагчдад iSee.mn сайтын редакцын зүгээс талархал илэрхийлж байна. 

-iSEE.MN САЙТЫН РЕДАКЦ-