ДЭМБ: Яаралтай хэрэглэх шаардлагатай 15 вакцинд үнэлгээ хийж байна

ДЭМБ: Яаралтай хэрэглэх шаардлагатай 15 вакцинд үнэлгээ хийж байна

Дэлхий дахинд "Ковид 19"-ийн 60 гаруй вакцины клиникийн туршилт дуусжээ. Одоогоор ДЭМБ 15 вакцинд яаралтай хэрэглэх зөвшөөрөл олгохоор үнэлгээ хийж байна.

Өнөөдрийн ЭМЯ-ны мэдээллийн үеэр Тандалт судалгаа, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Анх Pfizer-BioNTech” үйлдвэрийн коронавирусийн вакцинд ДЭМБ өнгөрсөн оны 12 дугаар сарын 31-нд зөвшөөрөл өгсөн. Одоо энэ сарын сүүлээр “AstraZeneca” үйлдвэрийн вакцин, ирэх 2 дугаар сард БНСУ-ын “SK Bioscience” үйлдвэрийн вакцин, БНЭУ-ын "Serum" институтийн “AstraZeneca”, “Moderna” зэрэг вакцинд, 3 сард БНХАУ-ын "Синовак" болон "Синофарм" компанийн вакцинд тус тус зөвшөөрөл өгөхөөр ажиллаж байна. Яг одоо дэлхий дахинд 51 улс оронд 54.3 сая тун вакциныг дархлаажуулалтад хэрэглэж эхлээд байна” гэж мэдээлсэн юм.

Манай улсын хувьд БНЭУ-ын Анагаахын судалгааны төвийн боловсруулсан “Covax” гэх вакциныг үнэгүй оруулж ирэхээр ярилцаж байна.