Үндэсний гвардийн агуулахаас  хулгайлагдсан 120 мянган долларын үнэтэй автомашиныг эргүүлэн олжээ

Үндэсний гвардийн агуулахаас хулгайлагдсан 120 мянган долларын үнэтэй автомашиныг эргүүлэн олжээ

Өнгөрсөн баасан гарагт/2021.01.15/ АНУ-ын Үндэсний гвардийн зэвсгийн агуулахаас  120 мянган долларын /342 сая орчим төгрөг/ үнэтэй “Humvee” маркийн цэргийн зориулалттай автомашин хулгайд алдагдсан юм. Харин алдагдсан машиныг эргүүлэн олсон талаар Холбооны мөрдөх товчооноос мэдээлжээ.

Машиныг олсны дараах зураг

Тухайн үед Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолтой холбоотойгоор үймээн самуун дэгдээгчид байлдааны зориулалттай тус автомашиныг хулгайлсан байх вий хэмээн цагдаагийн байгууллагынхан санаа зовж байсан юм. Калифорни мужийн Белл хотоос хулгайлагдсан машиныг Лос Анжелесийн зүүн өмнөд хэсгээс олсон байна.

Хулгайн хэргийг хариуцсан хүн, бүлэглэл хараахан тогтоогдоогүй байгаа бөгөөд мөрдөн байцаалт үргэлжилж байгаа аж. Мөн машины ямар нэгэн эд анги алдагдсан эсэх талаар тодорхой мэдээлэл гараагүй байна. Цэргийн байгууламжаас эд зүйл хулгайлбал холбооны шоронд 10 жилийн хорих ялаар шийтгэдэг аж.

Эх сурвалж: CNN