Засгийн газрыг огцруулахыг МАН-ын бүлэг дэмжиж, ТББХ-ны хурлаар үргэлжлүүлэн хэлэлцэнэ

Засгийн газрыг огцруулахыг МАН-ын бүлэг дэмжиж, ТББХ-ны хурлаар үргэлжлүүлэн хэлэлцэнэ

МАН-ын бүлгийн хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар Засгийн газрыг танхимаар нь огцруулах асуудлыг хэлэлцэж дэмжжээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Засгийн газрыг танхимаар нь огцруулах санал гаргасан бөгөөд МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж Ерөнхий сайдын саналыг дэмжсэн. 

Үргэлжлүүлэн Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж уг асуудлыг хэлэлцэх гэж байна. Хэдийгээр УИХ-аар Засгийн газрыг огцруулах шийдвэр гаргасан ч дараагийн Засгийн газар байгуулагдтал энэ Засгийн газар үүрэг гүйцэтгэн ажиллана.

Шинэ Ерөнхий сайдын нэрийг МАН-ын Бага хурлаас оруулна. Үүний дараа намын УЗ, УИХ дахь намын бүлэг хэлэлцсэний дараа байнгын хороо чуулганаар хэлэлцүүлнэ. Шинэ Ерөнхий сайд томилогдсоны дараа өөрөө танхимын сайд нараа томилж, Ерөнхийлөгч, УИХ-д танилцуулж, тангараг өргүүлснээр шинэ Засгийн газар байгуулагдана.