Хөвсгөл-Архангай чиглэлийн автобусанд хууль бусаар тарваганы нойтон тулам нэвтрүүлэхийг завджээ

Хөвсгөл-Архангай чиглэлийн автобусанд хууль бусаар тарваганы нойтон тулам нэвтрүүлэхийг завджээ

Өнгөрсөн амралтын өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Эмээлтийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор орон нутгийн зорчигч тээврийн Хөвсгөл-Архангай чиглэлийн автобусанд зургаан тарваганы нойтон тулам нэвтрүүлэхийг завдсан байна.

Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, ЦЕГ-ын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийн алба хаагчидтай хамтран Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо, хяналтын цэгүүдэд хяналт шалгалт хийх явцад илрүүлсэн байна. Одоогоор тухайн иргэдийг Зөрчлийн тухай хуулийн дагуу шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа аж.