Б.Болдсайхан эмч ходоодны хорт хавдар оноштойгоор БНСУ-д эмчлүүлэхээр явжээ

Б.Болдсайхан эмч ходоодны хорт хавдар оноштойгоор БНСУ-д эмчлүүлэхээр явжээ

“Улаанбаатар Сонгдо” эмнэлгийн Ерөнхий захирал Б.Болдсайхан өнөөдөр БНСУ-руу эмчлүүлэхээр МИАТ компанийн карго нислэгээр явжээ. Тэрээр ходоодны хорт хавдраар өвдсөн бөгөөд нэгдүгээр сарын 13-нд бие нь муудаж, 19-ний өдрийг хүртэл "Сонгдо" эмнэлэгт эмчлүүлсэн байна. Энэ хооронд биеийн байдал нь хүндэрсэн хүүхдүүдэд мөн өөрийн биеэр хагалгаа хийжээ.

Тэрээр энэ талаар өөрийн цахим хуудаснаа “Өнөөдөр эмчилгээнд яваад нэг сар хагас орчим болоод ирэх байх. “Зүрх мартахгүй” төсөл зогсохгүй. Намайг байсан ч, байхгүй ч үргэлжлүүлээд явах 20 гаруй хүнтэй чадвартай сайн баг болох Бямбасүрэн, Доржсүрэн, Буянтөгс, Гэрэлмаа, Зоригоо, Намхайдорж, Эрдэнэбаатар, ХашЧулуун эмч нараар ахлуулж, ажлаа хийнэ... Хоёр сарын дараа дэлгэр Монгол орондоо яаран яаран ирж уулзахын ерөөл тавья” гэжээ.