Баянмонгол хорооллын оршин суугчаас халдвар  илэрч, зарим иргэдийг шинжилгээнд хамруулж байна уу

Баянмонгол хорооллын оршин суугчаас халдвар илэрч, зарим иргэдийг шинжилгээнд хамруулж байна уу

2021 оны 1 дүгээр сарын 21-ны өдөр 15,546 хүнд PCR шинжилгээ хийхэд найман хүнээс коронавирус илэрсэн. Эдгээр хүмүүс нь ХӨСҮТ-ийн нэг эмч, үлдсэн нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтал байсан гэж ЭМЯ-аас өнөөдөр мэдээлсэн. 

Тэгвэл Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах, хүн амын төвлөрөл ихтэйд тооцогдох “Баянмонгол” хотхоны оршин суугчаас халдвар илэрсэн гэх албан бус мэдээлэл байна. Иймд тус хотхонд үйл ажиллагаа явуулдаг дэлгүүр, эмийн сан зэрэг байгууллагын ажилчдыг PCR-ын шинжилгээнд хамруулж эхэлсэн байна.