“Баянмонгол” хорооллын 416 дугаар байрны III орцонд хөл хорио тогтоолоо

“Баянмонгол” хорооллын 416 дугаар байрны III орцонд хөл хорио тогтоолоо

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “Баянмонгол” хорооллын 416 дугаар байрны 3 дугаар орцонд амьдардаг иргэнээс PCR шинжилгээгээр эерэг тохиолдол бүртгэгдсэн тул түр хугацаагаар хөл хорио тогтоож хамгаалалтад аваад байна.

Одоогийн байдлаар Баянзүрх дүүргийн Онцгой комиссын зүгээс шинжилгээний баг яаралтай гаргаж тухайн орцны оршин суугчдаас PCR шинжилгээ авахаар ажиллаж байгаа тул орцны оршин суугч иргэдийг тусгай чиг үүргийн албан хаагчдын өгсөн заавар зөвлөмж, шаардлагыг дагаж хариуцлагатай байхыг анхааруулж байна.

Баянзүрх дүүргийн онцгой комисс