Согтуурсан үедээ гэрийнхээ цонхоор унаж амиа алджээ

Согтуурсан үедээ гэрийнхээ цонхоор унаж амиа алджээ

Согтуурсан үедээ өөрийн оршин суух орон сууцны цонхоор унаж нас барсан хэрэг Сүхбаатар дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт гарчээ.

Хэргийг тодруулбал, цагдаагийн байгууллагад энэ сарын 22-ны 21 цагийн орчимд “Манай хүүхэд найман давхрын цонхоор уначихлаа” хэмээх дуудлага мэдээлэл ирсэн байна. Дуудлагын дагуу шалгахад Сүхбаатар дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэр Ахмадын хотхонд оршин суугч 40 настай эрэгтэй А согтуурсан байх үедээ найман давхрын цонхоор унаж нас барсан байжээ. Дээрх хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.