ЭМЯ: Коронавирусийн 19 тохиолдол нэмж илэрлээ

ЭМЯ: Коронавирусийн 19 тохиолдол нэмж илэрлээ

ЭМЯ-наас Covid-19-ийн талаар өнөөдөр (2021.01.23) ээлжит мэдээллээ хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА "ХӨСҮТ-ын хоёр лаборатори, ЗӨСҮТ, НЭМҮТ-д 2021 оны нэгдүгээр сарын 22-нд нийт 15071 хүнд шинжилгээ хийснээс 19-д нь вирус илэрсэн. Эдгээр тохиолдол нь бүгд Улаанбаатарт бүртгэгдсэн бөгөөд өмнөх батлагдсан тохиолдлуудын хавьтлууд байлаа. Тухайлбал, "Монос"-той холбоотой тав, Хас банктай холбоотой нэг тохиолдол байлаа. Улаанбаатарт бүртгэгдсэн нийт халдвар 782 болсон. Сүүлийн 24 цагт бусад аймагт халдвар бүртгэгдээгүй. Улсын хэмжээнд халдварын тохиолдол 1108 болсноос өчигдөр 28 нь эдгэрч эмнэлгээс гарсан. Улсын хэмжээнд бүртгэгдсэн тохиолдлын 70.1 хувь нь эдгэрсэн" гэв.

ҮЗЭХ: