ЭМЯ: Батлагдсан тохиолдлын хавьтал 15 хүн, ЭМЯ-ны нэг ажилтнаас коронавирус илэрлээ

ЭМЯ: Батлагдсан тохиолдлын хавьтал 15 хүн, ЭМЯ-ны нэг ажилтнаас коронавирус илэрлээ

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийж байна. Мэдээллийн эхэнд сүүлийн 24 цагт иргэдийн дунд хийгдсэн шинжилгээний хариуг танилцууллаа.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "2021 оны 1 дүгээр сар 24-ний өдөр хүнд 7065 хүнд PCR шинжилгээ хийхэд 16 хүнээс коронавирус илэрлээ. Эдгээр нь бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд ажиглан, тусгаарлах байранд байсан. Тодруулбал,

БЗД-ийн II хорооны голомтод халдвар бүртгэгдсэн. Мөн ЭМЯ-ны нэг ажилтнаас коронавирус илэрсэн байна. Бид тус яамны нийт 128 ажилтанд шинжилгээ хийсэн. Одоогоор 28 хүнийг гэрийн тусгаарлалтад, 8 хүнийг ажиглах байранд тусгаарлаад байна. 

Ингэснээр Улаанбаатар хотод нийт коронавируст халдварын 814 тохиолдол бүртгэгдэж байна. Улсын хэмжээнд халдварын нийт 1643 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд үүнээс  1169 буюу 71,1 хувь нь эдгэрсэн" гэлээ. 




Өнөөдөр үхэр өдөр

25 минутын өмнө