Хөдөө явахаар шинжилгээ өгсөн хүнээс коронавирус илэрчээ

Хөдөө явахаар шинжилгээ өгсөн хүнээс коронавирус илэрчээ

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хөдөө явахаар шинжилгээ өгсөн хүнээс коронавирус илэрсэн талаар мэдээллээ.

Тэрбээр энэ талаар “Хөдөө явах гэж байсан иргэн шинжилгээ өгөхөд санамсаргүй байдлаар коронавирус илэрлээ. Тус иргэнийг тандан судлахад батлагдсан тохиолдолтой хавьтал болсон нь тогтоогдсон.  Үүнээс харахад хэн хэзээ ч халдварт өртөх эрсдэл их байна. Өчигдөр салбар хоорондын байгууллагуудын эрсдэлийн үнэлгээ хийхэд нийслэл хотод халдвар тархах эрсдэл маш өндөр гэж гарсан. Өнөөдөр шинж тэмдэггүй, хөнгөн балархай хэлбэрээр өвдсөн хүмүүс байхыг үгүйсгэхгүй. Одоогоор ойрын хавьтал болсон 1255 хүн тусгаахлах байранд байна. Үүнээс гадна хоёрдохьч хавьтлын 5316 хүн байна. Хавьтлын тоо нэмэгдэх тусах халдвар тархах эрсдэл нэмэгдэж байна” гэв.




Өнөөдөр бар өдөр

5 цагийн өмнө