ЯЛГАА: МАН-ын залуус Ерөнхий сайдад яригдаж, АН-ын залуус намынхаа хэрүүлийг ярьсаар

ЯЛГАА: МАН-ын залуус Ерөнхий сайдад яригдаж, АН-ын залуус намынхаа хэрүүлийг ярьсаар

МАН-ын Удирдах зөвлөл, Бага хурал, УИХ дахь бүлэг нь 1980 онд төрсөн, өдгөө 40 настай Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдад дэмжиж, түүний танхимын гишүүд, сайд нарыг “Мэдлэг, боловсролтой шинэ үеийн залуусаас бүрдүүлнэ” гэж ярьж байна. 

Гэтэл АН-ын залуус нөгөө л намынхаа дотоод хэрүүлийг ярьж, ҮБХ-ны хурлаа хуралдуулахыг шаардаж, хоёр хуваагдан хэвлэлийн хурал хийсээр байна. Тухайлбал, өнөөдөр Ц.Баатархүү, Х.Тэмүүжин нар мэдээлэл хийж, “Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны ээлжит бус хурлыг нэн яаралтай хуралдуулах шаардлагыг намынхаа Улс төрийн зөвлөлдөө шаардлага хүргүүлж байгаа талаараа” мэдэгдэв. Товчхондоо, тэд тус шаардлагаа Ц.Тувааны гэх АН-даа хаяглаж байна уу гэлтэй.

Ердөө энэхүү үйл явдал, мэдэгдлээс Монголын хоёр том улс төрийн намын өнөөгийн ялгааг харж болж байна. Тухайлбал, МАН залуучуудаа дэмжиж, хариуцлага үүрүүлж байгаа бол, АН-ын залуус ах нарынхаа хэрүүлд хоёр хуваагдчихсан, тэдний тоглоом болсоор байна уу гэлтэй. Харин Үндэсний хэмжээний АН-аас нийгмийн манлайлал хүлээсээр.