Капитолийн ордонд болсон үймээний дараа 38 цагдаагаас коронавирус илэрчээ

Капитолийн ордонд болсон үймээний дараа 38 цагдаагаас коронавирус илэрчээ

Энэ сарын 6-ны өдөр АНУ-ын Сенат болон Конгрессын холбоо Капитолын ордонд Жо Байдены ялалтыг баталгаажуулах үеэр үймээн дэгдэж, таван хүн нас барсан билээ. Тэгвэл үймээний дараа Капитолын ордны 38 цагдаагийн албан хаагчаас коронавирус илэрсэн талаар АНУ-ын цагдаагийн газрын төлөөлөгчид мэдээлжээ. Гэхдээ халдвар авсан цагдаагийн албан хаагчдаас хэд нь үймээний үеэр үүргээ гүйцэтгэж явсан талаар тодорхой мэдээлэл гараагүй байгаа аж.

Эрүүл мэндийн ажилчид "үймээний үеэр зарим иргэн амны хаалтгүй байсан, мөн хоорондоо шахцалдаж, хашхирч байх үед халдвар тархсан" байж болзошгүй гэж таамагласан байна. Өмнө нь Капитолын ордонд болсон үймээний үеэр нэг өрөөнд түгжигдсэн хэд хэдэн хуульч, өмгөөлөгч коронавирусийн халдвар аваад байсан билээ. Үймээнээс үүдэлтэй халдвар нэмэгдэж байгаа тул АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн захирал асан, доктор Роберт Редфилд “Капитолыг тойрсон халдварын бас нэгэн давлагаа үүсэж болзошгүй” байгаа талаар анхааруулжээ.

Эх сурвалж: CNN