С.Ганбаатарын жагсаалд халдвартай хүний ойрын хавьтал оролцсон тул иргэдийг тусгаарлаж байна

С.Ганбаатарын жагсаалд халдвартай хүний ойрын хавьтал оролцсон тул иргэдийг тусгаарлаж байна

УИХ-ын гишүүн С.Ганбаатар "Оюу толгой"-н асуудлаар өнөөдрөөс эхлэн Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаж байгаагаа мэдэгдсэн билээ. Түүний хувьд Засгийн газар “Рио Тинто”-той байгуулсан гэрээгээ цуцлах нь зүйтэй гэдэг байр суурьтай байгаа юм.

Жагсаал өглөө 09:00 цагаас эхлэн үргэлжилсэн бөгөөд цагдаагийн байгууллагаас С.Ганбаатар гишүүнд шаардлага хүргүүлсэн ч хүмүүс нэмэгдэн ирсээр байгаа юм.

Тэгвнл коронавирусийн халдвартай иргэний нэгдүгээр хавьтал тус жагсаалд оролцсон нь тогтоогдсон тул талбай дээр болон ойр хавьд нь явж байгаа иргэдийн гэрийн хаяг, утасны дугаар зэрэг хувийн мэдээллийг зохих байгууллагаас бүртгэн авч, эдгээр иргэдийг гэрийн тусгаарлалтанд оруулахаар болжээ.