ЭМЯ: ХӨСҮТ-ийн хоёр ажилтан, батлагдсан тохиолдлын ойрын хавьтал нийт 13 хүнээс коронавирус илэрлээ

ЭМЯ: ХӨСҮТ-ийн хоёр ажилтан, батлагдсан тохиолдлын ойрын хавьтал нийт 13 хүнээс коронавирус илэрлээ

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлж байна.

Мэдээллийн эхэнд ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр улсын хэмжээнд 12,039 хүнд PCR шинжилгээ хийхэд 13 хүнээс коронавирус илэрлээ. Эдгээр нь бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд хоёр нь ХӨСҮТ-ийн ажилтан, үлдсэн нь сүүлд гарсан голомтот халдвар болон батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлын хүмүүс байгаа юм.

Сүхбаатар дүүргийн 16-р хорооны нийтийн байрнаас халдварын нийт долоон тохиолдол бүртгэгдсэн. Эхлээд эх уурхай нь тодорхойгүй байсан ч тандалт судалгааны явцад тодорхой болсон.

Ингэснээр улсын хэмжээнд нийт 1656 тохиолдол бүртгэгдэж байна. Үүнээс 1211 нь эдгэрсэн.