“Дэрэн” клубын бяцхан хөлбөмбөгчид Шведийн дэвжээнээс мөнгөн медаль хүртжээ

“Дэрэн” клубын бяцхан хөлбөмбөгчид Шведийн дэвжээнээс мөнгөн медаль хүртжээ

Шведэд олон улсын хөлбөмбөгийн “SÖDERTÄLJE INTERNATIONAL FOOTBALL CUP” тэмцээн болж өндөрлөлөө. Тус тэмцээнд манай улсаас оролцсон “Дэрэн” клубын U11 насны шигшээ багийн тамирчид мөнгөн медаль хүртсэн амжилтыг үзүүлжээ.

Тодруулбал, тэд тэмцээний финалд “Soccer Barcelona Accademy”-тай аваргын титэм булаалдаж үндсэн цагт 3:3 харьцаатай тэнцэн торгуулийн цохилтоо 3:1 харьцаатай ялагдал хүлээснээр мөнгөн медалийн эзэд болсон  байна.

Бяцхан тамирчид маань нэг сарын хугацаанд таван тэмцээнд нийт 28 тоглолт хийхдээ 23 тоглолтонд хожиж 5 тоглолтонд хожигдож, нийт 150 гоол айлын хаалганд оруулж 15 гоол өөрийн хаалгандаа алдсан гэх бахдам амжилтыг үзүүлсэн аж.