Ховд аймагт очсон хоёр иргэний түргэвчилсэн оношлуурын хариу “эерэг” гарчээ

Ховд аймагт очсон хоёр иргэний түргэвчилсэн оношлуурын хариу “эерэг” гарчээ

Аймаг орон нутгийн онцгой комиссоос Улаанбаатар хотод байгаа зарим иргэдийг нэгдсэн журмаар татан авч буй. Харин орон нутгийн автобус болон хувийн автомашинаараа хөдөө орон нутгийг зорьж байгаа иргэд PCR шинжилгээ өгч, УОК бол тухай орон нутгийн онцгой комиссоос өгсөн зөвшөөрлийн дагуу зорчиж байгаа юм.

Тэгвэл өнөөдөр Улаанбаатар хотоос Ховд аймагт нийтийн тээврийн таван автобусаар өнөөдөр /2021.01.26/ зорчиж очсон 206 иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад хоёр хүний шинжилгээний хариу эерэг гарчээ. Энэ талаар 23:00 цагт Ховд аймгийн онцгой комиссоос албан ёсны мэдээлэл хийх ажээ.