Улаанбаатараас Ховд аймагт очсон иргэд коронавирусийн халдвартай болох нь батлагджээ

Улаанбаатараас Ховд аймагт очсон иргэд коронавирусийн халдвартай болох нь батлагджээ

Өнөөдөр /2021.01.27/ шөнийн 00:00 цагаас эхлэн Аймаг, орон нутгаас Улаанбаатар хотод ирээд нутаг буцаагүй байгаа иргэдийг буцаах хөдөлгөөнийг зогсоох шийдвэрийг УОК-оос гаргасан байна.

Учир нь Улаанбаатар хотоос Ховд аймагт зорчигч тээврийн автобусаар өчигдөр /2021.01.26/ зорчиж очсон 206 иргэнээс шинжилгээ авахад гурван хүний PCR-ын шинжилгээний хариу “эерэг” буюу халдвартай гарсан гэх албан бус мэдээлэл байна. Иймд Улаанбаатар хотоос хөдөө орон нутагт зорчих гэж байсан иргэдийн хөдөлгөөний зогсоов бололтой. Тухайн халдвартай иргэд аймгийн төвөөс 210 км зайд байх Дарви суманд байх гэх мэдээлэл байна.