Ирэх сарын 1-ны өдрөөс эхлэн Сургууль, цэцэрлэгийн ТЕЛЕ болон ЦАХИМ хичээл эхэлнэ

Ирэх сарын 1-ны өдрөөс эхлэн Сургууль, цэцэрлэгийн ТЕЛЕ болон ЦАХИМ хичээл эхэлнэ

Коронавирусийн халдвар дотоод тархах эрсдэл үүссэн тул өнгөрөгч арван нэгдүгээр сарын 11-ны өдрөөс эхлэн өмчийн бүх хэлбэрийн сургууль, цэцэрлэгийн танхимын үйл ажиллагааг зогсоож, цахим болон теле хичээлд шилжүүлсэн. 

Харин арван хоёрдугаар сараас эхлэн Ерөнхий боловсролын сургууль /ЕБС/-ийн улирлын амралт эхэлсэн тул цахим хичээл зогсоод буй. Тэгвэл ирэх хоёрдугаар сарын 1-ны өдрөөс эхлэн ЕБС, цэцэрлэгийн үйл ажиллагааг цахим болон теле байдлаар зохион байгуулж эхлэх тухай Боловсролын сайдын тушаал гарсан байна. 

ТУС ТУШААЛЫН 

1-д “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн 2020-2021 оны хичээлийн жилийн хоёрдугаар хагасын хичээл, сургалтын үйл ажиллагааг 2021 оны 2 дугаар сарын 1 –ний өдрөөс эхлэн теле болон цахим хэлбэрээр зохион байгуулсугай. 

2.3 –д Теле хичээл болон цахим сургалтад хамрагдах боломжгүй суралцагчдад хэвлэмэл болон бусад материал хүргэж, эргэх холбоотой ажиллахыг аймаг, нийслэлийн Боловсролын газар, цэцэрлэгийн эрхлэгч, ерөнхий боловсролын сургуулийн захирал нарт, 

2.6 –д Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдад орон нутгийн онцгрй комиссын зөвшөөрлийн үндсэн дээр халдвар хамгааллын дэглэм баримтлан сургуулийн орчинд давтлага зохион  байгуулахыг аймаг, нийслэл Боловсролын газрын дарга, өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн захирал нарт  

гэжээ. 

Тушаал

Тушаал




Өнөөдөр бар өдөр

8 цагийн өмнө