Халдвартай иргэд Өвөрхангайн автозам дагуу дэлгүүрээр орсон байж болзошгүй байна

Халдвартай иргэд Өвөрхангайн автозам дагуу дэлгүүрээр орсон байж болзошгүй байна

Улаанбаатар хотоос Ховд аймагт зорчигч тээврийн автобусаар өчигдөр /2021.01.26/ очсон 206 иргэнээс шинжилгээ авахад нэг автобусанд явсан 44 хүний явсны гурван хүний PCR-ын шинжилгээний хариу “эерэг” буюу халдвартай гарчээ. Харин эдгээр иргэд Ховд аймгийн төвөөс 210 км зайд байх Дарви суманд тусгаарлаад байгаа гэх албан бус мэдээлэл байна. 

Тэгвэл эдгээр иргэд Улаанбаатар –Ховд аймгийн чиглэлд өчигдөр зорчих замдаа Өвөрхангай аймгаар дайрч, тус аймгийн автозам дагуу байрлах дэлгүүрээр үйлчлүүлсэн байж болзошгүй байгаа тул эдгээр газруудад өнгөрсөн шөнөөс эхлэн ариутгал, халдваргүүжлэлтийг хийж эхэлжээ.

Мөн коронавирусийн халдвар илэрсэн дээрх гурван иргэнийг өнөөдөр нисдэг тэргээр Улаанбаатар хотод тээвэрлэн авч ирэх шийдвэр гарсан гэх мэдээлэл байна. 

Сонирхуулахад, хөдөө орон нутаг руу зорчих хүсэлтэй иргэд PCR-ын шинжилгээнд хамрагдаж, ихэнх иргэдийн шинжилгээний хариу нь тодорхой хугацааны дараа гарч байгаа гэх мэдээлэл бий. Иймд дээрх гурван иргэн PCR-ын шинжилгээ өгснийхөө дараа халдвар авсан магадлалтай юм. Учир нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа зарим дэлгүүр, үйлчилгээний газруудын хэвийн горимоор ажиллаж эхэлсэн, иймд эдгээр иргэд гадуур зорчсон байх магадлалтай юм.