Ю.Цэдэнбал агсны тухай баримтат кино бүтээнэ

Ю.Цэдэнбал агсны тухай баримтат кино бүтээнэ

Монгол Улсын маршал Ю.Цэдэнбал агсны тухай “Бид мартахгүй” түүхэн баримтат кино бүтээхээр болжээ. Уг кинонд 200 гаруй уран бүтээлчид оролцож байгаа бөгөөд зураг авалтыг түүний төрсөн нутаг Давст сумаас эхэлжээ.

Киноны зохиолч, ерөнхий продюсероор УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, ерөнхий найруулагчаар А.Мөнхсүх, зөвлөхөөр Төрийн шагналт, түүхийн ухааны доктор Л.Өлзийбаатар нар ажиллаж байгаа гэнэ.

Ю.Цэдэнбал агсны залуугийн дүрд залуу жүжигчин Э.Саруул, идэр насанд Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Г.Амгаланбаатар, ахимаг үеийн дүрд Төрийн шагналт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар нар тоглоно. Уг кино энэ ондоо багтаж үзэгчдэд хүрэх юм байна.