Флорида муж Олимпийн наадмыг зохион байгуулахад бэлэн байгаагаа илэрхийлэв

Флорида муж Олимпийн наадмыг зохион байгуулахад бэлэн байгаагаа илэрхийлэв

АНУ-ын Флорида мужийн захиргаа Олон улсын олимпийн хороонд/ОУОХ/ энэ жилийн олимпийн наадмыг зохион байгуулахад бэлэн байгаагаа илэрхийлжээ. Гэхдээ Япон улсыг цар тахлын улмаас эрхээсээ татгалзвал муж улсдаа Олимпийн наадмыг зохион байгуулахдаа баяртай байх болно гэжээ.

Үйл явдлыг тодруулбал, Флорида мужийн Санхүү хариуцсан захирал Жимми Патронис ОУОХ-ны тэргүүн Томас Бахт 2021 оны Олимпийг Токиогоос Америкийн Нэгдсэн Улс, бүр тодруулбал Флорида руу шилжүүлэх талаар санал бодлоо илэрхийлэхийг уриалж захидал илгээсэн байна.

Түүнчлэн Патронис уг захидалдаа тус улсад вакцинжуулалт амжилттай явагдаж буйг, цар тахлын үеэр зохион байгуулсан томоохон арга хэмжээнүүд болон Дисней ертөнц, цэцэрлэгт хүрээлэнгүүд хэвийн ажиллаж буйг дурдсан байна. Гэхдээ Флорида бусад мужуудаас коронавирусээр нас барагсдын тоогоор тэргүүлж буй. Тодруулбал АНУ-д өнөөдрийг хүртэл COVID-19 халдвараар 420 мянган хүн нас барсны 25 мянга гаруй нь тус мужид бүртгэгджээ.

Эх сурвалж: Japantimes