Коронавирусийн гарал үүслийг тогтоохоор Уханьд очсон эрдэмтэд өнөөдөр судалгааны ажлаа эхлүүлжээ

Коронавирусийн гарал үүслийг тогтоохоор Уханьд очсон эрдэмтэд өнөөдөр судалгааны ажлаа эхлүүлжээ

Энэ сарын эхээр ДЭМБ-ын олон улсын шинжээчдээс бүрдэх 13 хүний бүрэлдэхүүнтэй баг коронавирусийн гарал үүслийг судлахаар БНХАУ-ын Ухуань хотыг зорьсон билээ. Харин БНХАУ-ын зүгээс хилээр нэвтрэх эрх олгохгүй нэлээдгүй асуудал үүсгэсэн ч эрдэмтэд нэгдүгээр сарын 14-ний өдөр зорьсон газраа ирсэн юм. Тэгвэл тус эрдэмтдийн баг хоёр долоо хоног тусгаарлагдсаны эцэст өнөөдөр судалгааны ажлаа эхлүүлсэн байна.

Эрдэмтдийн эхний ажил анхны дэгдэлттэй холбоотой эрдэм шинжилгээний хүрээлэн, эмнэлэг, далайн бүтээгдэхүүний зах дээрх хүмүүсээс ярилцлага авах гэнэ.

Коронавирусийн халдвар дэлхийн 219 тархаад буй. Энэ вирусийн гарал үүслийн талаар эрдэмтэд хэд хэдэн таамаг дэвшүүлдэг ч ихэнх нь БНХАУ-ын Ухань хотын далайн амьтдын хүнсний захаас эхлэлтэй гэж үзэж байна. ДЭМБ-ын зүгээс Ухань хотод очиж судалгаа хийж буй нь “бурууг аль нэг талд өгөх бус вирусийг илүү нарийвчлан судлах зорилготой” гэж тайлбарлаж байгаа юм. 

Эх сурвалж: CNN




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө