Барилгаас бага насны хүүхэд унаж бэртжээ

Барилгаас бага насны хүүхэд унаж бэртжээ

Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шинэ Монгол" ахлах сургуулийн хажуу талын барилгаас бага насны хүүхэд унаж бэртсэн харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, тус дүүргийн 18 дугаар хороонд оршин суух найман настай, эрэгтэй С нь баригдаж байгаа барилга дээр тоглож байгаад хоёр давхраас унажээ.

Энэхүү хэрэг энэ сарын 21-ний 19.30 цагийн үед болсон аж. Одоогоор  хүүхэд ГССҮТ-д хэвтэж эмчлүүлж байгаа бөгөөд эрүү болон дотор эрхтэн нь гэмтсэн гэх оноштой байна.




ГҮМҮДА-Тэр ертөнц

1 цагийн өмнө