Б.Бат-эрдэнэ: НӨАТ-ын IT ажилтан 36 удаа азтан болсон гэсэн худал мэдээллийг тараасан иргэнийг цагдаагаас шалгаж байна

Б.Бат-эрдэнэ: НӨАТ-ын IT ажилтан 36 удаа азтан болсон гэсэн худал мэдээллийг тараасан иргэнийг цагдаагаас шалгаж байна

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас өнөөдөр мэдээлэл хийлээ.

НӨАТ-ын сугалааны IT ажилтан удаа дараалан азтан болсон талаарх мэдээлэл цахим орчинд тарж ШӨХТГ-аас НӨАТ-ын сугалаанд шалгалт хийхээр болсон. Харин шалгалтаар сугалааны бөмбөгийг гаргаж ирж буй төхөөрөмжид зөрчил илрээгүй ажээ. Энэ талаар ШӨХТГ-ын дарга Б.Бат-эрдэнэ, гааль, татвар, санхүү, мэдээллийн технологийн газарт өмнө нь ажиллаж байсан, одоо ажиллаж байгаа 47 албан хаагч давхардсан тоогоор 89 удаа нийтдээ 3,838,000 гаруй сая төгрөг хожжээ. Хамгийн дээд талдаа нэг ажилчин нийлбэр дүнгээр 310 мянган төгрөг хожсон байна. Тэдний гэр бүлийн хамаарлын хүмүүс дунд зөвхөн нэг тохиолдолд 40 сая төгрөг хожсон тохиолдол илэрсэн. Цаашид энэ асуудал дээр дахин эргэлзээ үүсгэхгүйн тулд,

  • сугалааны машиныг дурын хүн ашиглахгүйгээр болгох,
  • сугалааны тоног төхөөрөмжийг хадгалах тусгай байр гаргах,
  • машиныг тест хийж буй бичлэгийг хадгалах,
  • мэдээллийн технологийн аудит жил бүр оруулах,
  • сугалаа явуулж дуусаад хонжворт хожсон хүмүүст тэр дор нь мэдээлэл хүргүүлэх зэрэг албан шаардлагуудыг манай байгууллага холбогдох байгууллагуудад хүргүүлсэн.

Мөн цахим орчинд IT ажилтан 36 удаа азтан болсон гэсэн худал мэдээлэл тараасан иргэнийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа. Манай байгууллагаас цаашдаа НӨАТ-ын сугалааг болиулах саналыг хүргүүлнэ” гэж мэдэгдлээ.