Ирэх сарын 1-ээс танхимын хичээлийг эхлүүлэх саналыг УОК-д тавилаа

Ирэх сарын 1-ээс танхимын хичээлийг эхлүүлэх саналыг УОК-д тавилаа

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан ирэх гуравдугаар сарын 1-ээс Ерөнхий боловсролын сургуулиудыг танхимаар хичээллүүлэх саналыг УОК-д тавьжээ.

Энэ долоо хоногийн даваа гарагаас буюу хоёрдугаар сарын 1-ны өдрөөс ЕБС, цэцэрлэгийн үйл ажиллагааг цахим болон теле байдлаар зохион байгуулж эхэлсэн юм. Гэсэн ч улсын хэмжээнд 174 мянган хүүхэд цахимаар хичээл үзэх боломжгүй байдаг гэдгийг Л.Энх-Амгалан сайд онцолж, ийм санал тавьжээ. Өнгөрсөн сарын 30-ны өдөр УОК-ын хуралдаанаар сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн 2020-2021 оны хичээлийн жилийн хоёрдугаар хагасын хичээл, сургалтын үйл ажиллагааг эхлүүлэх талаар хэлэлцсэн ч тодорхой шийдэлд хүрээгүй юм.