Ирэх долоо хоногт хоёр улсын сансрын хөлөг Ангараг гараг дээр газардана

Ирэх долоо хоногт хоёр улсын сансрын хөлөг Ангараг гараг дээр газардана

Сансар судлаач эрдэмтэд ирэх долоо хоногийг Ангараг гарагаар “амьсгалсан” долоо хоног байх болно гэж хэлж байна. Учир нь БНХАУ болон Арабын Нэгдсэн Эмират Улс /АНЭУ/-ын хөөргөсөн хоёр сансрын хөлөг Ангараг гараг дээр газардах юм.

АНЭУ-ын сансрын хөлөг өнгөрсөн долдугаар сард хөөрсөн бөгөөд ирэх мягмар гарагт буюу хоёрдугаар сарын 9-ны өдөр Ангарагийн  тойрог замд орох юм байна. Харин үүнээс нэг өдрийн дараа лхагва гарагт /2021.02.10/ Хятад улсын “Tianwen-1” хөлөг улаан гарагийн тойрог замд орж судалгааны төхөөрөмжөө буулгах болно. Тус хөлөг Ангарагийн хамгийн том сав газрын хэсэг болох Утопиа Плантитад хүрч дээж авах төлөвлөгөөтэй юм.

НАСА-ийн эрдэмтэд уг үйл явдлуудыг түүхэнд тэмдэглэгдэх онцгой үйл явдал болно гэж харж байна.

Эх сурвалж: NASA