Эдийн засагч Л.Оюун: Эдийн засгийн нөхцөл байдал цаашид бүр хүндэрнэ

Эдийн засагч Л.Оюун: Эдийн засгийн нөхцөл байдал цаашид бүр хүндэрнэ

УОК-ын дэргэд олон салбарын эрдэмтдийн зөвлөл ажилладаг. Эдгээр эрдэмтдний төлөөлөл Л.Оюун эдийн засгийн байдал ямар байгаа, цаашид хэрхэх талаар ярьлаа. Тэрбээр “Бид өнгөрсөн хугацаанд эдийн засагт болж буй нөхцөл байдалд судалгаа хийсэн. Жижиг дунд үйлдвэрээс гадна олон салбар маш хүнд байдалд ороод байгааг хүн бүхэн мэдэж байгаа байх. Эдийн засгийн байдал хүнд байна. Цаашид ч бүр хүндэрнэ. Учир нь өвчний тархалт өргөн хүрээнд тархаж  байна. Хэрэв цагаан сарын баярын үеэр хүмүүс айл хэсэж халдвар нэмэгдвэл эмчилгээний зардал, эрүүл мэндийн салбар хэцүү байдалд орно. Бид Өвчлөл хүн амын 1 хувьд, 5 хувьд тархвал эдийн засагт ямар үр нөлөө гарах талаар судалсан. 

Ингэхэд нэг хүнд ногдох эмчилгээний зардал нэмэгдсээр байвал эдийн засагт маш том  дарамт болно гэж судалгаагаар гарч байна. 

Өмнө нь бидний гаргасанд судалгаанд үндэслэж УОК хөл хориог 12 хоног тогтоох шийдвэр гаргасан. Энэ хөл хорио жинхэнэ утгаараа хөл хорио байх хэрэгтэй байна. Бид цагаан сарын битгий тэмдэглээрэй гэж хэлээгүй. Айл битгий хэсээрэй гэж л хэлж байна. Учир нь цагаан сарын үеэр халдвар авснаа мэдэхгүй нууц үедээ олон хүнд тараах эрсдэлтэй. Тиймээс цагаан сарын баяраар гэр гэртээ байгаасай гэж ард иргэдээсээ хүсмээр байна” гэв.