ТЭД БИДНИЙ ТУХАЙ: Монголчууд бол -40 хэмийн хүйтэнд мал сүргээ тэжээн аж төрдөг дэлхийн СҮҮЛЧИЙН нүүдэлчид

ТЭД БИДНИЙ ТУХАЙ: Монголчууд бол -40 хэмийн хүйтэнд мал сүргээ тэжээн аж төрдөг дэлхийн СҮҮЛЧИЙН нүүдэлчид

Английн “Daily Mail” сайтад Монголчуудын амьдралыг харуулсан фото сурвалжилга нийтлэгджээ. Уг сурвалжилгад Монголчуудыг “нэн ховордсон сүүлчийн нүүдэлчид” хэмээн бичсэн байна. Бидний ахуй амьдрал гадаад хүмүүсийн нүдээр хэрхэн харагддаг талаарх уг фото сурвалжилгыг хүргэе.

Daily Mail: Эдгээр гайхалтай гэрэл зургууд нь Монголын өргөн уудам тал, нүүдэлчин амьдралын хатуу ширүүн бодит байдлыг харуулах болно. Монголд олон зуун нүүдэлчин 340 мянган хавтгай дөрвөлжин милийг хамрах задгай бэлчээрт малаа хариулж амьдардаг. Мөн өвлийн -40 хэмийн хүйтэнд мал сүргээ тэжээн зөвхөн мах, цагаан идээгээр хооллодог. Тэд цөцгийн тос, тараг, бяслаг, сүүтэй цай, ааруул зэргийг өөрсдөө хийдэг. Мөн гүүний сүүгээр хийдэг айраг исгэдэг.  

Нүүдэлчид цэцэрлэггүй, мөн хүнсний ногооны талбайгүй, ихэнх дэлгүүрүүд нь дор хаяж нэг өдрийн зайтай газарт байдаг тул хүнсний ногоог өдөр тутмын хоолны дэглэмээс хасдаг.

Тэд хэдэн мянган жилийн турш тал нутагтаа нүүдэллэн аж төрж ирсэн бөгөөд дэлхийн сүүлчийн үлдсэн нүүдэлчин юм. Италийн гэрэл зурагчин 41 настай Мишеле Мартинелли 2017 оны дөрөвдүгээр сард Монголын тал нутгаар 20 хоног аялахдаа нэн ховордсон нүүдэлчдийн  дүр төрхийг хальсанд буулгажээ.

ЗУРГИЙН ТАЙЛБАР: Монголын хэдэн зуун нүүдэлчин өргөн уудам тал нутагт малаа адгуулж, сүү, махан хоолоор амьдардаг

ЗУРГИЙН ТАЙЛБАР: Нүүдэлчид хонь, ямаа, үхэр, адуу, тэмээ, сарлаг зэрэг олон тооны сүргийн хамт нүүдэллэдэг

Тэд хүнсний ногоог өдөр тутамдаа хэрэглэдэггүй

Залуу эр гэрээ халаахад ашиглах мод хагалж суугаа нь

Эх сурвалж: Dailymaill