ФОТО: Гэрэл зурагчдын мөрөөдөл БНСУ-ын нил ягаан арал

ФОТО: Гэрэл зурагчдын мөрөөдөл БНСУ-ын нил ягаан арал

Өмнөд Солонгосын баруун эргийн ойролцоо орших Банвол арал нь жуулчдын хамгийн очих дуртай газруудын нэг юм. Тус арлын 400 орчим барилгын дээвэр нил ягаан өнгөтэй бөгөөд арлыг хамарсан лаванда цэцгийн талбайнууд, нил ягаан өнгөтэй гүүрнүүд нь улам чимдэг.

Энэ жил цар тахлын улмаас гадаад орон руу аялж чадаагүй Солонгосчууд Банвол арал руу “хошуурах” болжээ. 2020 оны зургадугаар сараас наймдугаар сарын хооронд гэхэд л тус арал дээр  ойролцоогоор 100 мянга гаруй хүн ирсэн нь өмнөх жилийнхээс 20 хувиар илүү үзүүлэлт байв. 

2015 онд анх Өмнөд Жолла мужийн "сонирхол татахуйц газруудыг бий болгох" төслийн хүрээнд уг арлыг сонгон авч байгалийн өвөрмөц дүр зурагт тааруулан нил ягаан өнгийн барилга байгууламжуудыг бүтээж эхэлсэн юм.Төсөл хэрэгжиж эхэлснээс хойш тариаланчид колраби, манжин тариалж эхэлсэн бөгөөд үүгээрээ ч жуулчдын дунд алдаршжээ. Мөн орон нутгийн засаг захиргаанаас 21,500 хавтгай дөрвөлжин метр квадрат газарт лаванда тариалах ажлыг хийсэн байна .Тус арал дээр 150 гаруй хүн л оршин суудаг ч жилд хэдэн зуун мянган жуулчин хүлээн авдаг аж. 

Эх сурвалж: CNN




Өнөөдөр бар өдөр

14 цагийн өмнө