“UBcab”, “Leafcenter” хамтран цахилгаан такси үйлчилгээ нэвтрүүлнэ

“UBcab”, “Leafcenter” хамтран цахилгаан такси үйлчилгээ нэвтрүүлнэ

Цахилгаан автомашин Монголын зах зээлд нийлүүлдэг “Leafcenter” компани “UBcab” такси үйлчилгээтэй хамтран 100 хувь цахилгаанаар ажиллах такси үйлчилгээг нэвтрүүлэхээр болжээ. Тус компаниуд эхний ээлжинд 10 ширхэг цахилгаан таксиг үйлчилгээнд явуулахаар төлөвлөсөн байна.

Такси үйлчилгээнд БНХАУ-ын “BAIC” үйлдвэрийн  “EU260” загварын нэг цэнэглэлтээр 200-260 км туулах чадвартай автомашинуудыг ашиглах аж.