ТАНИЛЦ: Монгол залуус Uulz аппликэйшнийг бүтээлээ

ТАНИЛЦ: Монгол залуус Uulz аппликэйшнийг бүтээлээ

Дэлхий даяар улс орон, хүн бүрийг түгшээж буй цар тахлын хүнд хэцүү энэ цаг үе нэг талаасаа бидэнд өөр боломжуудыг нээж, бодит орчны харилцаанаас цахим орчны харилцаа руу хөтөлсөөр байна. Сайн талаас нь харвал цахим орчинд хязгаар ер үгүй. Бид зөвхөн, өөрийн улс орны онцлогт нийцүүлэн хэрхэн үр дүнтэйгээр энэхүү шилжилтийг хийх вэ?

Үүнд, Үндэсний шийдэл гарцаагүй хэрэгтэй гэдэг үндэслэлээр Болорсофт, Чимэгэ Системс компанийн хамт олон ээлжит нэгэн цоо шинэ шийдлээ та бүхэнд танилцуулж байна.

“Болор толь”- Цахим толь бичиг, “Болор дуран” - Зөв бичгийн алдаа шалгуур, “Чимэгэ бичээч” - Дуу авиаг бичвэр болгон хөрвүүлэх технологи, “Чимэгэ уншигч” - Бичвэрийг дуу авиа болгох технологийг та бүхэн туршиж үзээд, хэрэглээндээ нэвтрүүлсэн гэдэгт итгэлтэй байна. Тэгвэл, энэ удаад видео хурал уулзалт, сургалтын цахим орчин дахь цогц шийдлийг танилцуулж буйдаа таатай байна.

Бид яагаад Uulz-ыг бүтээх болов?

Нэн тэргүүнд, боловсролын салбартаа өөрсдийн мэдлэг чадвараар хөрөнгө оруулалт хийхийг зорилоо. Зөвхөн ЕБС, их сургууль төдийгүй цэцэрлэг, сургалт дамжаа, хурал чуулган гээд бүгд өнөөдөр цахимаар зохион байгуулагдах болсон. Хүүхэд, багачууд маань англи хэлээр хангалттай мэдлэг, мэдээллийг олон төрлийн сувгаар хүлээн авч байна. Харин эх хэлээрээ цахим орчны харилцаанд орох боломжийг бид бүрдүүлэхийг зорьсон юм.

https://uulz.negudel.net веб болон бүх store-уудад байршсан Uulz аппликэйшнийн маань бүх хэсэг монгол хэлээр бүтээгдсэн. Үүний зэрэгцээ, сургалтын үйл явцыг багшид илүү амар хялбар, суралцагчдад илүү хүртээмжтэй байлгахыг зорив. Хугацаагаар хязгаарлагдахгүй, хүссэн үедээ хадгалж аваад дахин дахин хичээлээ давтах боломжтой.

Үндэсний шийдлийг

Үнэ төлбөргүйгээр

Боловсролын салбартаа

өргөн барьж байна.

Бүх насныханд хамгийн ойлгомжтой, хялбар шийдэл.

Мэдээж, зөвхөн боловсролын салбараар хязгаарлагдахгүй. Өдөр тутмын бизнесийн үйл ажиллагаагаа цахимаар тасралтгүй, үр дүнтэйгээр зохион байгуулахыг хүссэн хүн бүхэнд Uulz нээлттэй.

#negd.uulz

Золголтоо ч хийцгээе.

Хайртай гэр бүлийнхэн, аав ээж, ахмад буурлууд, хамаатан садан, хамт олонтойгоо хамгийн ойр дотно, халуун дулаанаар цахим орчинд холбогдох боломжтой.

Монгол орны хаанаас ч, хэдийд ч.

#negend.uulz

Хэрхэн холбогдох вэ?

Вебээр холбогдох бол: https://uulz.negudel.net хандан, Болор бүртгэлтэй хаягаараа шууд холбогдоно. 

Аппликэйшн татах бол: Google Play, App Store, App Gallery-д хандан, Uulz хэмээн хайлт хийж, илэрцийг гар утсандаа суулгана. Мөн Болор бүртгэлтэй хаягаараа шууд холбогдох болно.

Үндэсний шийдлээрээ #uulzацгаая.