Автобусанд тусгаарлагдсан иргэд өглөөний 11:00 цагаас хойш битүү орчинд байна гэв

Автобусанд тусгаарлагдсан иргэд өглөөний 11:00 цагаас хойш битүү орчинд байна гэв

Коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдэж, шинэ голомтууд бүртгэгдсээр байна. Сүүлийн 24 цагт нийт 54 хүнээс халдвар илэрсэн гэж ЭМЯ-аас мэдэгдсэн.

Өнөөдөр л гэхэд 14.00 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр "Таван шар"-ын автобусны буудал дээр дүүрэн зорчигчтой автобусыг тусгаарласан гэх мэдээлэл байна. Учир нь тус автобусад батлагдсан тохиолдлын анхны хавьтагч зорчиж байжээ. Зорчигчдоос бүгдээс нь шинжилгээ авах юм байна. Харин тус автобусанд явж байгаад тусгаарлагдсан иргэд цахим орчинд сэтгэгдлээ илэрхийлж эхэлжээ. Тодруулбал, “Зүгээр автобусанд явж байгаад л тусгаарлагдчихлаа. Өдрийн 11:00 цагаас хойш ингээд байж байна. Ямар ч шийдэл, шийдвэр байхгүй, битүү газар бөөнд нь хориод хаячихсан” гэжээ.