Улаанбаатарт 6 градус хүйтэн байна

Улаанбаатарт 6 градус хүйтэн байна

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

Өнөө шөнө Архангайн зүүн, Өвөрхангай, Төв аймгийн хойд, Булган, Сэлэнгийн  өмнөд хэсэг, маргааш өдөр Хэнтийн нутаг, Дорнодын хойд хэсгээр цасан шуурга шуурна.

Дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ үзнэ үү

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд:

Өнөө шөнө төвийн аймгуудын ихэнх нутгаар, маргааш өдөр зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

ӨНӨӨДӨР

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө цас, өдөртөө ялимгүй цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 7-9 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг Шөнөдөө цас, өдөртөө ялимгүй цас орж, цасан шуурга шуурна.  Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө 16-18 градус, өдөртөө 9-11 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг.  Шөнөдөө цас, өдөртөө ялимгүй цас орж, цасан шуурга шуурна.   Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө 15-17 градус, өдөртөө 10-12 градус хүйтэн байна.

Хур тунадас: Төв болон зүүн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зүүн хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 8-13 метр, нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Тэс, Байдраг голын хөндийгөөр 29-34 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр голын хөндийгөөр 22-27 градус, Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Ерөө, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 15-20 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай, энгэр ээвэр газраар 3-8 градус, бусад нутгаар 9-14 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор,  Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 16-21 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Байдраг, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө Туул, Тэрэлж голын хөндийгөөр 9-14 градус, Монгол-Алтай, Хэнтэйн уулархаг нутгаар 5-10 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар 2-7 градус дулаан, бусад нутгаар 1 градус дулаанаас 4 градус хүйтэн байна.

2021 оны 02 дугаар сарын 12-ноос 02  дугаар сарын 16-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

12-нд нутгийн хойд хэсгээр цас, 13-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд нутгийн зарим газраар, 15-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас орж, цасан шуурга шуурна. Салхи 12-14-нд зарим газраар секундэд 12-14 метр, 15-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Хүйтэрч Увс нуурын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 22-27 градус, Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 15-20 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна. 15-нд нутгийн баруун хэсгээр хүйтний эрч суларна.