XVII жарны “Цөөвөр” хэмээх төмөр үхэр жилийн зүг, мөр гаргах зурхай

XVII жарны “Цөөвөр” хэмээх төмөр үхэр жилийн зүг, мөр гаргах зурхай

XVII жарны “Цөөвөр” хэмээх төмөр үхэр жилийн зүг, мөр гаргах тайлбарыг хүргэж байна.

ГАЛ СУУДАЛ

“Ум базар пад дагийни хум мама бизъяа суха” тарнийг 7-21 удаа уншаад, зүүн урд /цог хийморь/ зүгт зүгээ гаргаад, зүүн хойд зүгт гал гарган хаяж, цас усаар унтраагаад урд /буян хишиг/ зүгээс гэртээ ирнэ. Сундуй, Цэнд уншуул.

ШОРОО СУУДАЛ

“Ум бадма дагийни хум мама бизъяа суха” тарнийг 7-21 удаа уншаад, баруун хойд /эмийн/ зүгт зүгээ гаргаад, чулуу, шороо, шавар зүүн, зүүн урд зүгт хаяж, нар зөв баруун урд /буян хишиг/ зүгээс гэртээ ирнэ. Саейнинбо уншуул, Сац 1000 дэлс. Газар усаа тахь.

ТӨМӨР СУУДАЛ

“Ум радна дагийни хум мама бизъяа суха” тарнийг 7-21 удаа уншаад, баруун урд /цог хийморь/ зүгт зүгээ гаргаад, төмөр эдлэлийн зүйлд хүрч, тарнийн галд урьж, хойд урд зүг рүү, баруун /буян хишиг/ зүгээс гэртээ ирнэ. Сундуй, Жадамба, Дашзэвэг, Дүгэр уншуул. Мэсний хариулга хийлгэх сайн.

ОГТОРГУЙ СУУДАЛ

“Ум пагма дагийни хум мама бизъяа суха” тарнийг 7-21 удаа уншаад, зүүн хойд /цог хийморь/ зүгт зүгээ гаргаад, салхи шуурга, шороо чулуунаас үл гэмтэнэ гээд цаас урж зүүн зүгт хаяж, баруун хойд /буян хишиг/ зүгээс гэрт ирнэ. Сундуй, Алтангэрэл, Намхайнинбо, 13 сан уншуул.

УС СУУДАЛ

“Ум гарма дагийни хум мама бизъяа суха” тарнийг 7-21 удаа уншаад, зүүн урд /эмийн/ зүгт зүгээ гаргаад, баруун зүгт ус асгаж, цасан дээр алхлан, нар зөв тойрч хойд /буян хишиг/ зүгээс гэртээ ирнэ. Лүмбүмгарав, Лүйвангон, Шавдаг дором уншуул. Газар усаа тахь.

УУЛ СУУДАЛ

“Ум будда дагийни хум мама бизъяа суха” тарнийг 7-21 удаа уншаад,баруун хойд /цог хийморь/ зүгт зүгээ гаргаад, шуурга, шороо, чулуунаас гэмтэхгүй хэмээн сэтгэж, цаас хийсгэн, шороо хөдөлгөөд, зүүн хойд /буян хишиг/ зүгээс гэртээ ирнэ. Цагаан шүхэрт, Ариун сан, Цагаан өвгөний сан уншуул. Шүтдэг газар орноо тахь.

МОД СУУДАЛ

“Ум базар дагийни хум мама бизъяа суха” тарнийг 7-21 удаа уншаад, зүүн урд /эмийн/ зүгт зүгээ гаргаад, модон эдлэл, үртэс, шүдэнз хугалан баруун урд, хойд зүгт хаяж, зүүн /буян хишиг/ зүгээс гэртээ ирнэ. Энэ жил огторгуйн хар нохойн ам цог хийморийн зүгт гарч буй тул эмийн зүгт гар. Нит, Ариун сан уншуул. Усан балин өргө.

ХИЙ СУУДАЛ

“Ум базар пад дагийни хум мама бизъяа суха” тарнийг 7-21 удаа уншаад, урд /цог хийморь/ зүгт зүгээ гаргаад, цаас хийсгэн баруун хойд зүгт хаяж, нар зөв тойрон зүүн урд /буян хишиг/ зүгээр гэртээ ирнэ. Сундуй, Цагаан шүхэрт уншуул. Суварга босго. Тахилгатай газар орныг тахь.