ЭМЯ: Сүүлийн 24 цагт 33 шинэ тохиолдол бүртгэгдлээ

ЭМЯ: Сүүлийн 24 цагт 33 шинэ тохиолдол бүртгэгдлээ

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна. Мэдээллийн эхэнд ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа сүүлийн 24 цагт хийгдсэн шинжилгээний хариуг танилцууллаа.

Тэрээр “2021 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр 21,387  хүнд шинжилгээ хийхэд 33 хүнээс коронавирус илэрлээ. Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд тусгаарлалтад байсан байна. Тодруулбал, өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал болон гэр бүлийн хүмүүсээс нь илэрсэн байна. Ингээд Монгол Улсын хэмжээнд коронавируст халдварын нийт батлагдсан тохиолдол 2207 боллоо” гэж мэдээллээ.

 




Өнөөдөр бич өдөр

19 минутын өмнө